A Few Words

АИ-92 автобензин ачсан 50 вагон Улаанбаатарт ирлээ

Түгээх

Share on facebook
Share on linkedin
Share on twitter
Share on email

ОХУ болон БНХАУ-аас энэ сарын 27-30-нд нийт 9750 орчим тонн АИ-92 автобензин оруулж ирнэ. Энэ нь манай улсын АИ-92 автобензиний ердийн хэрэглээний найм хоногийн нөөц гэдгийг УУХҮЯ-наас мэдээлэв.

Аи-92 автобензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43 440 тн шатахуун (автобензин 33 300 тн, дизелийн түлш 10140 тонн) худалдан авах захиалга өгсөн.

БНХАУ-аас импортлох 724 вагоныг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээврийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах талаар ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, УБТЗ, шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.

Ингэснээр БНХАУ-аас Монгол Улс руу шатахуун тээвэрлэх 150 вагоныг тус улсын энэ сарын төмөр замын хуваарьт нэмэлтээр оруулж, эхний 2750 тн АИ-92 автобензин ачсан 50 вагон энэ сарын 25-ны орой Хөх хотоос хөдөлж, өчигдөр Зам-Үүд боомтоор орж ирсэн. Оройноос 25 вагоныг шилжүүлэн ачиж дуусжээ.

Хоёр дахь ээлжийн АИ-92 автобензин ачсан 50 вагон өчигдөр орой Хөх хотоос хөдөлж, өнөөдөр 11.00-12.00 цагийн үед Эрээн боомтод ирж, үдээс хойш 17.00 цагийн орчим хилээр оруулж ирэх төлөвтэй байна.

Хөх хотын боловсруулах үйлдвэр дээр дараагийн 50 вагоны ачиж байгаа бөгөөд дуусмагц БНХАУ-ын Эрээн боомт руу хөдөлгөх талаар шуурхай ажиллаж байна. БНХАУ-аас энэ сард багтаан гурван удаагийн ачилтаар 150 вагон, нийт 8250 тн АИ-92 автобензин импортоор оруулж ирэх юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” компанитай энэ сарын 23-нд хийсэн уулзалт, хэлэлцээрийн үеэр 9 дүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тн АИ-92 автобензиний эхний ээлж 1210 тн автобензин ачсан 20 вагон урд шөнө Улаанбаатар хотын Толгойт өртөөнд ирснийг шатахууны агуулахуудад хуваарилжээ. Үлдсэн 300 орчим тн АИ-92 автобензин ачсан 5 вагон замдаа явж байгаа аж.

Бусад мэдээ

Do You Want To Boost Your Business?

drop us a line and keep in touch