A Few Words

Монгол Улс өнгөрсөн сард 1.27 сая тонн нүүрс олборлов.

Түгээх

Share on facebook
Share on linkedin
Share on twitter
Share on email

Монгол Улсын нүүрсний олборлолт энэ оны наймдугаар сард бага зэрэг сэргэж 1.27 сая тоннд хүрчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2.31 сая.тн-оор буюу 64.47 хувиариар багассан бол өнгөрсөн сарынхааас 17.67 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Манай улсын нүүрсний олборлолт энэ оны эхний найман сард 20.9 сая.тн-д хүрч өмнөх оны мөн үеийнхээс 2.1 сая.тн-оор буюу 11.56 хувиар нэмэгдлээ.

БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрс тээврийг дөрөв хоног зогсоосны дараа есдүгээр сарын 14-нд эргэн нээж, мөн өдөр тус боомтоор нүүрс тээврийн 150 автомашин гарсан юм. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай холбоотой Монголын түүхий коксжих нүүрсний үнэ огцом нэмэгдэж, 3100-3150 юаньд хүрчээ.

Түүнчлэн Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалыг ашиглалтад оруулах хүрээнд нүүрс тээврийн төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийхээр ажиллаж байгааг УУХҮЯ мэдээлэв. Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэрлэхээр тооцоолжээ. Ингэснээр жилд найман сая тонн нүүрс экспортлох боломжтой аж.

Бусад мэдээ

Do You Want To Boost Your Business?

drop us a line and keep in touch