Бидний тухай Танилцуулга
Эрч Майнинг ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гэрээлэн олборлолтийн чиглэлээр хөрс хуулалт, бүх төрлийн уул уурхайн ашигт малтмалын ачилт, тээвэрлэлт, байгаль орчины нөхөн сэргээлт, уул уурхайн инженерингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг 100 хувь үндэсний хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.
Манай хамт олон 2020 оны байдлаар нийт 150 гаруй ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бид үйл ажиллагааныхаа бүх түвшинд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд эрхэмлэж нийгэм, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй байх тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг эрмэлздэг. Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй, найдвартай ажиллагааг бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн харилцагчидынхаа үнэ цэнэ, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллах тал дээр байнга анхаарч ажилладаг.
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо,
Стадион Оргил, Чингисийн өргөн чөлөө, 33/2, Рэжис Плэйс, 901 тоот
Утас: 77115590