About us

Бидний тухай

Компаний танилцуулга

“Эрч Майнинг’’ ХХК

Манай компани нь уул уурхайн салбарт гэрээт олборлолт, уул уурхайн зөвлөх үйчилгээ үзүүлдэг.

Эрч Майнинг ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гэрээлэн олборлолтийн чиглэлээр хөрс хуулалт, бүх төрлийн уул уурхайн ашигт малтмалын ачилт, тээвэрлэлт, байгаль орчины нөхөн сэргээлт, уул уурхайн инженерингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг 100 хувь үндэсний хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.
Манай хамт олон 2020 оны байдлаар нийт 150 гаруй ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бид үйл ажиллагааныхаа бүх түвшинд эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд эрхэмлэж нийгэм, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй байх тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг эрмэлздэг. Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй, найдвартай ажиллагааг бий болгохын тулд хамгийн сүүлийн үеийн техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн харилцагчидынхаа үнэ цэнэ, үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллах тал дээр байнга анхаарч ажилладаг.

Principles

Үйл ажиллагаандаа баримтлах зарчим

Манай хамт олон нь 2021 оны байдлаар 150 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бид бүхий л бодлого, үйл ажиллагаандаа аюулгүй ажиллагааг эрхэмлэн нэн тэргүүнд хангаж, өөрсдийн болон бусдын эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлж, нийгэм, байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, салбартаа төдийгүй байгууллага дотроо хариуцлагатай, ёс зүйтэй, зөв соёлыг хэвшүүлэн бэхжүүлж, харилцагчиддаа хамгийн найдвартай, сайн чанартай, өндөр бүтээмжтэй үйлчилгээг хүргэж, үнэ цэнэ, үр өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлж, орлуулашгүй баялагыг хамтдаа бүтээхийн төлөө зорин ажилладаг билээ.

Эрхэм зорилго

Аюулгүй ажиллагаа, технологийн дэвшилээр манлайлж харилцагчидынхаа өрсөлдөх чадамж, үнэ цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлсэн ажил үйлчилгээг үзүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Үнэт зүйлс

  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дээдлэх
  • Мэргэшсэн чадварлаг хамт олон
  • Харилцагчдын итгэлийг даах зарчим
  • Нийгмийн хариуцлагатай байдал
  • Компаний нэгдмэл байдал
Activitys

Үйл ажиллагааны чиглэл

Middling and Reject

Энержи ресурс ХХК-ын Баяжуулах үйлдвэрээс гарч байгаа эрчим хүчний нүүрс /Middling/ болон хаягдал нүүрс /Reject/-ийг ачиж, зөөн тээвэрлэн, овоолго үүсгэх дараалалтай ажлыг хийдэг.

Reject

Ухаа худаг уурхайн шимт хөрсийг хуулах, зөөн тээвэрлэн овоолго үүсгэдэг.

Hard Working

Ухаа худаг уурхайгаас эрчим хүчний нүүрсийг зөөн тээвэрлэн нүүрсний овоолго үүсгэдэг.

24/7 Availability

Ухаа худаг уурхайн цахилгаан станцын нүүрсийг зөөн тээвэрлэж тасралтгүй үйл ажиллагааг ханган ажилладаг.

Бидний хамтрагч:

Contact us

Бидэнтэй холбоо барина уу.

Эрч майнинг. Бүтээмжээр эрчилнэ.