авто тоног төхөөрөмжийн цахилгаанчин
3’000’000₮-3’500’000₮
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Техникийн бэлэн байдлыг сайжруулах талаар цахилгааны эвдэрэлд засвар, үйлчилгээг хийх.
• Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, эд ангийн задаргаа, угсаргаа хийх, техникийг засварлах, техникийн бэлэн байдлыг сайжруулахад чиглэсэн цахилгааны ажлуудыг гүйцэтгэх.
• Уурхайн хүнд машин механизм болон бусад уурхайд ашиглагдаж байгаа автомашинуудын цахилгааны засвар, үйлчилгээний ажил хийж гүйцэтгэх.
• Уурхайн кемпийн орчинд үүссэн бүхийл цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх, хариуцах.
• Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
• Автын цахилгаанчин мэргэжлээр суралцаж төгссөн, мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байх
• Ажлын байрны HSE(Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй)-ийн мэдлэгтэй, мөрдөж ажиллах чадвартай.
• Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх.
• Уул уурхайн автомашины засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай байх.
• Уурхайн нөхцөлд урт хугацааны ээлжийн зохицуулалтад дасан зохицох чадвартай байх.
• Хариуцлагатай, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадвартай.
Нэмэлт мэдээлэл
• Өмнөговь аймгийн Цогтцэций сум Ухаа худагт байрлах нүүрсний ил уурхайн бүсэд 14/14 постероор байрлан ажиллана.
• Шаардлагатай ур чадвар: Мэргэжлийн мэдлэгтэй байх.
• Хово – 371, 336, SANY, Ковш – SEM – 660, SDLG техникүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
