Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа
“Эрч Майнинг” ХХК нь нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг жил бүр төлөвлөгөөтэй, үр дүнтэй хэрэгжүүлдэг.
Бид үйл ажиллагааныхаа бүх шатанд ажилтнууд болон зочдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, аюулгүй ажиллагааг байгууллагын соёлын гол үнэт зүйл болгож ажилладаг.

“Эрч Майнинг” ХХК нь ажлын бүхий л түвшинд аюулгүй орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар байгальд ээлтэй, хариуцлагатай байгууллага байх зорилго тавин ажиллаж байна.
– Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, экологийн тэнцвэрийг хадгалах.
– Уул уурхайн бүсийн байгаль орчныг нөхөн сэргээж, ногоон байгууламжийг өргөжүүлэх.
– Орон нутгийн иргэдийн байгаль орчны мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулах.
– Хүлэмжийн хийн тооцоолол, тайлагналыг тогтмол хийж, нөлөөллийг бууруулах.
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа
“Эрч Майнинг” ХХК нь байгаль орчны тэнцвэрийг хадгалах, уурхайн бүсийн экосистемийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх чиглэлд тогтмол хөрөнгө оруулалт хийж, үр дүнг холбогдох байгууллагуудад тайлагнадаг.


Сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ
Компанийнүйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд гарах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр дараах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.
Нөхөн сэргээлт ба ногоон байгууламж
“Ногоон Ухаа Худаг” санаачилгын хүрээнд жил бүр ажилтнууд мод тарих, усалгааны систем шинэчлэх, арчилгаа хийх ажлыг зохион байгуулдаг.


Дүйцүүлэн хамгаалал
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний (БОМТ) хүрээнд:
Хог хаягдлын менежмент
“Байгаль орчиндоо хариуцлагатай хандана гэдэг нь ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм.”
Эрч Майнинг ХХК нь хүн төвтэй, байгальд ээлтэй, орон нутагт тустай хариуцлагатай уул уурхайн жишгийг тасралтгүй хэрэгжүүлж байна.

