НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Уул уурхайн салбарт төрөл бүрийн ажлын байранд та бүхнийг урьж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

  • Нээлттэй ажлын байруудыг зангиа.мн цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.
  • Өргөдөл хүлээн авах хугацаа дуусмагц дараах байдлаар шалгаруулалт хийнэ. Үүнд:
  • Нээлттэй ажлын байранд ирүүлсэн анкетуудыг зард дурдсан шалгуурын дагуу анкетын шалгаруулалт хийнэ.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил гориогчийг ярилцлагад урина.
  • Ярилцлагыг хүний нөөцийн менежер болон тухайн ажлын байрны мэргэжлийн удирдлага нар хамтран хийн эцсийн шийдвэрийг багаараа ярилцан тохирох ажилтныг сонгоно.

АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ

/анкет хүлээн авах file болон биечлэн/

Ажлын  ярилцлага

/онлайн болон биечилсэн/

ҮНЭЛГЭЭНИЙ ТЕСТ АВАХ

/шаардлагатай ажлын байранд/

Ажлын  САНАЛ ТАВИХ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Хүний нөөцийн бодлого нь байгууллагын ажлын байр, албан тушаалд ажилтнуудыг сонгон шалгаруулах, тохирсон ажил, албан тушаалд ажиллуулах, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр хангах, ажилтны хөдөлмөрийг зөв хувиарлан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, түүнд тохирсон цалин хөлс, шагнал урамшуулал олгох, хариуцлага тооцох, сургаж хөгжүүлэх, нийгмийн асуудлыг хэсэгчлэн болон бүрэн хөнгөлөлтэй байдлаар шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, цаашид байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд баримтлан ажиллах чиглэлийг тогтоох явдал юм.

ХОЛБОО БАРИХ

ЗОРИЛГО ЗОРИЛТ

Зорилго зорилт нь шударга, эрх тэгш, эерэг таатай орчинг бий болгож байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тулгуурлан байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, албан тушаалд сэлгэн ажиллуулах зэрэг хүний нөөцтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

  • Хүний нөөцийн үйл ажиллагааг хууль, эрх зүйн дагуу удирдан зохион байгуулах
  • Байгууллагын хүний нөөцийг стратеги зорилт, төлөвлөгөөнд нийцүүлэн чадавхижуулах
  • Компанийн дотоод дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ГОЛ ЗОРИЛГО

Хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтнуудын нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, ажилтнуудыг санаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх, чадварлаг мэрэгшсэн хүмүүсийг татах, тэднийг тогтоон барих, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэн нээж, оновчтой ашиглахад чиглэгдэнэ.

Холбоо барих

Бидний уламжлалт баяр, арга хэмжээнүүд

“Эрч Майнинг” ХХК нь ажилтнуудынхаа хамтын үнэ цэнэ, эв нэгдэл, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон олон төрлийн соёл, спорт, баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнүүд нь хамт олны уур амьсгал, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Сар шинийн золголт
цасны баяр
Эх үрсийн баяр
Шинэ жилийн баяр
Спорт өдөрлөг
Уурхайчдын баяр
Цэргийн баяр
Ахмадын баяр
Санхүүчдийн баяр
Ухаа Худаг баяр наадам
Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд
Нийгмийн хариуцлага ба байгаль хамгаалах ажил