Бидний уламжлалт баяр, арга хэмжээнүүд
“Эрч Майнинг” ХХК нь ажилтнуудынхаа хамтын үнэ цэнэ, эв нэгдэл, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон олон төрлийн соёл, спорт, баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнүүд нь хамт олны уур амьсгал, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм.















